Хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд кабарне ууж, усан үзэм, шоколад, улаан лооль идэх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд кабарне ууж, усан үзэм, шоколад, улаан лооль идэх хэрэгтэй

Шоколад, кабарне дарс хоёр хорт хавдраас сэргийлэх хамгийн хүлээгдээгүй “эм” болов

Хорт хавдар үүсэх боломжийг багасгах чадвартай хүнсний бүтээгдэхүүнүүдийг мэргэжилтнүүд нэрлэв. Тэдний тоонд шоколад ба улаан дарс оржээ.

Хорт хавдрын эсрэг урьдчилан сэргийлэх чадвартай ундаа ба хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг Angiogenesis Foundation гэх хорт хавдрын эсрэг тэмцдэг арилжааны бус байгууллагын тэргүүн Вильям Ли дуулгалаа. Angiogenesis Foundation ажиллагааныхаа гол зорилгоо хавдар доторх судасны өсөлтийг зогсоох чадвартай эм, тариа бүтээхэд зориулдаг. Харин тэдний гаргасан жагсаалт бол урьдчилан сэргийлэх хэрэгсэлд хамрагдана.

Урьдчилан сэргийлэлт
Лигийн нэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүд хавдар үүсэхийг тэр болгон зогсоохгүй харин тэднийг зохих хэмжээний хэрэглээний дэглэмээр ашиглахад ердийн эмчилгээг амжилттай дуусгах боломжийг ихэсгэж байна. Муу чанарын шинэ үүслийг цаашид ойлгомжтой болгохын тулд хорт хавдар гэж нэрлэе. Түүнийг зөвхөн химийн эмчилгээгээр эсвэл мэс заслаар л эмчилж болох бөгөөд харин ардын эмнэлэгийн гэх бүх эм, тун нь зөвхөн тэр эргэлзээтэй эмийн худалдагч нарын хөрөнгийг нэмэгдүүлэхээс өөр тусаар ховор.
Хорт хавдрыг эмчлэх  энгийн арга байхгүй нь түүнээс урьдчилан сэргийлэх энгийн арга байхгүй гэсэн үг биш. Энгийн жишээг дурьдахад тамхинаас татгалзах нь амны хөндийн болон уушигний хорт хавдрын хөгжлийн эрсдлийг багасгана.  Хөдөө аж ахуйн химийн бордоотой ажиллахдаа хамгаалалтын хэрэгсэл зүүх нь цусны хорт хавдраас сэргийлэх жишээтэй. Энэ бүгдээс харвал зөв сонгосон хоолны дэглэм өвчлөлтийн эрсдлийг багасгах ба зөвхөн хэрэгтэй хүнсийг л олох хэрэгтэй.

Зальтнууд

Хэрэв улаан манжинг хорт хавдарын эмчилгээнд тустай гэж байгаа бол түүний нунтагласан  нунтагийг 15 мянган рублиэр худалдан ав гэсэн үг биш. Хоолны нэмэгдэл бүтээгдэхүүн амтлагчийг тэтгэвэрийнхэнд хууран худалддаг ийм маягийн заль өдгөө Орост ихээхэн дэлгэрээд байна.

Юу?
ТЕD Talks лекц дээр Вильям Лигийн нэрлэсэн хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд хэрэгтэй бүтээгдэхүүний жагсаалтыг нэрлэе. Ургамалаас: улаан усан үзэм, бөөрөлзгөнө, шар буурцаг, улаан лооль, яншуй. Ундаанаас улаан дарс кабарне. Амттанаас: шоколад. Дарс, кофе хоёр зохих хэмжээгээр хэрэглэгдэх болов уу. Харин энэ талаар Ли тодорхой өгүүлээгүй юм.

Хэн, хаана?

Шинжлэх ухаан, урлаг, соёлын болон нийгмийн амьдралын янз бүрийн зүтгэлтнүүдийг урин ярилцдаг бага хурлыг ТЕD Talks гэдэг ажээ.

Яаж?
Бүтээгдэхүүний “хорт хавдрын эсрэг” гэх чанарыг хэрхэн тодорхойлдог вэ гэсэн асуулт сонирхолтой. Хэдэн арван янзын хорт хавдар эмч нарт мэдэгдэж байгаа ба  өвчин тус бүр нь өөрийн онцлогтой. Тухайлбал, нойр булчирхайн хорт хавдраар өвчлөх нь япончуудад Америкийн африк гаралтнуудынхаас бага, харин яагаад? Хоол хүнсэндээ далайн бүтээгдэхүүн их хэрэглэдэгээс үү эсвэл тэдний үндэсний онцлог уу?
Хэдэн арван мянган хүний амьдралын хэв маяг, хоолны дэглэм, эмнэлгийн түүхийн бүрэн мэдээлэлтэй байгаад орлогоос нь эхлээд тамхины хэрэглээг хүртэл бүх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхээр оролдож болох юм. Тийм нэгэн судалгааг өмнө нь явуулжээ. Өнгөрсөн жилд хэвлэгдсэн эмч нарын бүтээлд ходоодны хорт хавдраар цагаан хоолтнууд мах хэрэглэдэг хүмүүсээс  бага өвчилдөг гэсэн байв. Гэхдээ савны хүзүүвчийн хорт хавдарт нэрвэгдэх эрсдэлээр тэд нөгөөдүүлээсээ их байжээ. Харвардын их сургуулийн анагаахын институтын судалгааны ажлыг Ли онцолсон байна. Америкийн эрдэмтэдийн тогтоосноор хоолондоо томатын пастыг тогтмол хэрэглэдэг хүмүүс нойр булчирхайн хавдраар барагцаалбал бусдаасаа 40 хувиар бага өвчилдөг гэсэн байна.
Зарим тохиолдолд тодорхой нэгэн хүнсний нөлөөг гаргах нь тийм ч амар биш гэнэ. Тэгэхлээр судалгаа, шинжилгээг  амьтад дээр турших эсвэл тэр бүтээгдэхүүний бүтцэд байгаа  хорт хавдрын эсрэг гэх бодисийг нь судалдаг байна. Ногооны хоолны дэглэм нь хорт хавдрын эсрэг уриьчилан сэргийлэх хэрэгслээс гадна өөхлөлтийн хэмжээг бууруулах ашиг тустайг Ли өгүүлжээ. Тэрээр туршилтыг өөхлөлтөд өртөхөөр гений хувиралд орсон хулгана дээр хийсэн гэж онцолжээ.
Амьтад болон эсийн бүтцэд хийсэн in vitro туршилтуудын үр дүнг хүнд хийхээр болбол маш болгоомжтой хандах хэрэгтэй нь ойлгомжтой. Гэхдээ  Ли өөрөө цаг хугацааны явцад химийн эмчилгээтэй эн зэрэгцэхүйц үр дүнтэй хүнсний бүтээгдэхүүний жорыг олж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Одоохондоо практик дээр эм тарианаас татгалзах боломжийн тухай ярихад эрт.

ТОСЫГ СОЛИХ НЬ
Наран цэцгийн тосонд тослогийн олон төрлийн хүчил байх ба тэр нь гормоны солилцоо, судасны тогтвортой байдал болон дархлалд сайн нөлөөтэйг та мэднэ байх. Харин тосыг та зөв хэрэглэж чаддаг уу?

“Холестерин байхгүй” гэсэн бичигтэй тос худалдан авсан бол тэр нь үйлдвэрлэгчийн реклам гэж мэдээрэй. Ямар ч ургамалын тосонд холестерин огт байдаггүй. Холестрин нь амьтны гаралтай тосных. Харин ургамалын тосыг авахдаа рафинированный буюу тунгаагдсан гэх үгийг хай. Тунгаагдаагүй тосыг л  авах хэрэгтэй. Амарчилбал, тосноос наран цэцгийн самрын үр үнэртдэг. Тэр нь амин дэм ба фосфолипид гэх организмаас холестериныг гаргах ашигтай бодистой. Тосыг цэвэрлэн шүүх үеэр тэр бүх ашигтай чанар нь алга болдог гэнэ.

ЦАГААН ОБОЙ ба ХАВ ХАР САВ СУУЛГА
Хоолноос гадна ширээгээ хэрхэн засах нь чухал гэж эртнээс хэлээд ирсэн нь учиртай. Бидний хооллох сав суулганы өнгө их чухал. Хоолны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар цагаан, шар, улбар шар ба улаан өнгийн сав суулга ходоодны шүүс ялгаруулан хоолны хорхойг хөдөлгөдөг ажээ. Цэнхэр, хөх, бүдэг ногоон ба хар өнгө нь хоол идэх дурыг дардаг гэнэ. Хэрэв та бага ч гэсэн турмаар байвал аяга, тавагныхаа өнгийг сольж болно.

ҮНЭР
Үнэрээр мэргэжсэн мэргэжилтнүүд сэтгэлийн дарамттай үедээ зандан модны үнэртэй хүж асаахыг зөвлөж байна. Зандан модны үнэр сэтгэлийн тэнцвэрийг тогтоодог гэнэ. Сарнайн үнэр нь уран бүтээлийн эрч хүчийг нэмдэг байна. Жасмины (мэлрэг) үнэр эмэгтэйчүүдийн өөртөө татах эрчийг нэмэгдүүлнэ. Харин иланг-илангийн үнэр эрэгтэйн чанарыг тодруулдаг ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж