“Тусгаар тогтнол”-ын цомыг П.Нямлхагва хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

“Тусгаар тогтнол”-ын цомыг П.Нямлхагва хүртлээ

Эх орончдын баярыг тохиолдуулан Монгол ардын намаас уламжлал болгон зохион байгуулдаг “Тусгаар тогтнолын цом-2013” наадам Тусгаар тогтнолын ордонд болж өнгөрлөө.

Тус наадмыг 2005 оноос зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн наадамд 80 гаруй яруу найрагч шүлгэн хүлгээ сойсноос II даваанд Ардын уран зохиолч, яруу найрагч П.Бадарч, Төрийн шагналт, яруу найрагч З.Дорж тэргүүтэй 25 яруу найрагч шүлгээ уншиж, үзэгч олны сонорыг мялаасан юм.

Наадмыг Нацагдоржийн шагналт, Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Ояир, утга зохиолч судлаач А.Мөнх-Оргил. Яруу найрагч Ө.Батзориг нар шүүн явуулсан юм. Ингээд сүүлийн шатанд 5 яруу найрагч шалгаран үлдсэнээс яруу найрагч Л.Торой 5-р байр, яруу найрагч Л.Ганзул дөрөвдүгээр байр, яруу найрагч П.Бадарч гуравдугаар байрнд шалгарсан бол яруу найрагч В.Нэргүй дэд байрт орлоо. Энэ удаагийн “Тусгаар тогтнол”-ын цомыг Нацагдоржийн шагналт, яруу найрагч П.Нямлхагва хүртлээ. Мөн наадмын тусгай шагналаар яруу найрагч Т.Зөнбилэг, яруу найрагч Г.Баяр нар шагнагдлаа.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж