Цахилгааны шугаманд өртөж, 945 шувуу үхжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

Цахилгааны шугаманд өртөж, 945 шувуу үхжээ

Өнөөдөр Байгал орчин ногоон хөгжлийн яамнаас санаачлан  Эрчим хүчний яам, Монголын шувуу судлалын нийгэмлэг, ШУА Биологийн хүрээлэн хамтран “Цахилгаан дамжуулах шугамын байгууламжийг байгаль орчинд ээлтэй болгох боломж” сэдэвт зөвлөлдөх уулзалт БОНХЯ-ны Хаан танхимд боллоо.

Энэ зөвлөлдөх уулзалтын үеэр  МУИС-ын Амьтан судлалын тэнхимийн багш, доктор, профессор С.Гомбобаатар “Цахилгаан дамжуулах шугамаас шувуудад үзүүлэх сөрөг нөлөө, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр илтгэл тавилаа. Түүний судалгаагаар 2012 оны 5-9 дүгээр сард 41 төрөл зүйлийн 945 шувуу үхсэн байна. Үүний 90,6 хувь нь өндөр хрүчдэлд зохиулан үхсэн гэсэн судалгаа гасрсан байна.  Монголд төдийгүй дэлхийд ховордсон эдлэг шонхор, начин шонхор, элээ, нүүдлийн  шувуунууд хүчдэлд цохиулж олноороо үгүй болж байгаа нь шувууны тоо толгой хорогдох нэг шалтгаан нь болжээ. Шувууд ихэвчлэн 6-32 кв-тийн шугам тэр дундаа 15 кв-ийн хүчдэлд илүү цохиулдаг, 110, 200 кв-ын хүчдэлд цохиулах магадлал бага байдаг байна. Начин шонхор шувууг агнахад  тухайн шувууны үнэлэмж  болох 16 сая төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж 48 сая төгрөгний торгууль ноогдуулдаг. Гэтэл энэ шувуу зүгээр л хүчдэлд зохиулж олноороо хорогдож байна. Үүнтэй холбогдуулан Шугам сүлжээний газраас хүчдэлд цохиулж байгаа шувууг багасгах гэж хүчдэлийн шонгийн дээр шувуу суудаг хэсэгт  хадаас, тольтой сэнс байрлуулах арга хэмжээ авсан нь  тийм ч үр дүнд хүрээгүй юм. Шийдэх арга зам нь шувууг цахилгаан хүчдэлээс хамгаалах зориулалттай резинийг  хийх, мөн тогны утас хоорондын зайг ихэсгэх зэрэг саналыг Монгол улсын их сургуулийн багш С.Гомбобаатар илтгэлдээ танилцууллаа. Олон улсад шувууг өндөр хүчдэлээс хамгаалж тусгайлан хамгаалалтуудыг хийдэг юм байна. Чех, Дани зэрэг улсад цахилгааны шугамыг   өдөр, шөнийн цагаар өнгө өнгийн гэрлээр гэрэлтүүлдэг, шонгийн толгой болон тогны утасны дээгүүр хамгаалалт байрлуулдаг.  Унгар улсад шувууны үүр тогтоох хайрцаг байрлуулж, шонгуудыг тусгай материалаар бүрдэг юм байна. Мөн цахилгаан гүйдэлтэй шугамуудын хооронд гурвалжин  тусгаарлагч хийж, шувуу суух суудлыг нь бэлдэж өгдөг юм байна. Манайд бол цахилгаан гүйдэлтэй шугамудын хооронд хадаас хаддаг , үүний оронд дэлхийн жишгээр гурвалжин тусгаарлагч хийх. Мөн цахилгаан сугамуудын хоорондын зайг ихэсгэвэл шувуу далавчаа дэлгэсэн ч дээд шугамд хүрэхгүй зэрэг их хөрөнгө мөнгө зарахгүй, хялбар шийдэж болох арга замуудыгхэлэлцлээ.

Уулзалтын дүнд хамтарсан ажлын хэсэг гарган ажиллууллахаар боллоо. Тус ажлын хэсэг судлаачдын гаргасан цахилгааны шугмаас шувууг хамгаалах санаа, бүтээгдэхүүний эдийн засгийн тооцоо, эрсдэлүүдийг тооцоолох, шувууны тоо толгой багасах эрсдэлийг бодитойгоор бууруулах юм. Ирэх гуравдугаар сард ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тодорхойлж, тушаал гарган ажиллуулахаар боллоо.

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж