МАН үүсэн байгуулагдсаны 92 жилийн ой, “Эх орончдын өдөр” гуравдугаар сарын 1-ний өдөр тохионо. Эл өдрийг угтсан эх орон, тусгаар тогтнолын сэдэвт “Тусгаар тогнолын цом-2013” яруу найргийн наадам өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж байна.
Уг наадмыг “Монголын үнэн” сониноос 2005 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил нийт 88 яруу найрагч өрсөдсөнөөс хоёрдугаар шатанд Пунцагийн Бадарч, Зундуйн Дорж нараар ахлуулсан 25 яруу найрагч тунан үлджээ.
Тус наадамд энэ жилийн “Болор цом”-ын эзэн Н.Гантулга хоёр удаа МЗЭ-ийн шагналт А.Төмөр-Очир нэг удаа түрүүлж байжээ.
С.ОЮУНЖАРГАЛ