![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2013/2/c616d5583449fc43/9f53e1f2c10f7402original.jpg)
Алдарт “Терминатор” киноны од, нэрт жүжигчин Арнольд Шварцнеггер өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Санта Моникагийн далайн эргээр өөрөөсөө хэдэн насаар дүү шаргал үст бүсгүйтэй романтик оройн хоол идэж яваад папараццичдын дуранд өртжээ. Хосууд үзэсгэлэнт далайн эргээр зугаалж “Montana Avenue” зоогийн газарт оройн хоол идэж, далайн эргээр хамтдаа зугаалсан гэнэ.
Харин тэдний энэхүү халуухан болзооны дараа нэртэй кино од төдийгүй, улс төрд хэдийнэ хүч үзээд амжсан Шварцнеггерийн шинэхэн хайрын романсын эзэн болсон шаргал үст бүсгүй шар хэвлэлийнхний “бай” болжээ.
Шварцнеггер 2011 онд эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулсан юм.
Э.АНХТУЯА