“Titanic” дахин далайд гарна

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

“Titanic” дахин далайд гарна

“Хэзээ
ч живэхгүй” гэгдэж байсан алдар “Titanic” хөлөг онгоц 1912 оны
дөрөвдүгээр сарын 10-нд анхны далайн аяллын үеэр мөсөн уул мөргөсний
улмаас живсэн билээ. Тэгвэл үүнээс 101 жилийн дараа Австралийн тэрбумтан
Клайв Палмер “Titanic II” хөлөг онгоцыг бүтээхээр ажиллаж буйгаа
мэдэгджээ.

Тэрбумтан Клайв Палмер “Titanic II” хөлөг онгоцыг
бүтээх мөрөөдлөө биелүүлэхийн тулд Их Британийн “Blue Star Line”
компанитай хамтран ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн Клайв Палмерийн
мэдэгдснээр “Titanic II” хөлөг онгоц эх загвараа бодвол илүү бат бөх
байх бөгөөд хөлөг онгоцон дээр илүү олон аврах завь байрлуулах гэнэ.
Гэхдээ тэрээр тус онгоцыг  “живэшгүй” гэж  хэлэхгүй гэдгээ онцлон
мэдэгджээ. “Titanic II” хөлөг онгоцныг зохион бүтээгчдийн зүгээс хөлгийн
дотор гадна бүтэц зохион байгуулалт нь эх загвартайгаа яг ижилхэн
байхад анхааран ажиллаж байгаа гэнэ.

Ингээд оригинал “Titanic”
болон одоо бүтээх “Titanic II” хөлөг онгоцнуудын талаарх зарим
харьцуулсан тоо, баримтыг “Dailymail” сайтад нийтэлснийг сонирхуулъя:

Өндөр: Titanic: 268 метр
             Titanic II: 269 метр
Жин: Titanic: 53210 тонн /англи хэмжүүрээр/
          Titanic II: 55800 тонн

Аврах завьны багтаамж:
Titanic: 1,178 хүн
Titanic II: 2,700 хүн
Зорчигчийн багтаамж:
Titanic: 2,223
Titanic II: 2,435

Хөлгийн багийн гишүүдийн тоо:
Titanic: 885
Titanic II: 900
Дээд хурд:
Titanic: 44.4 км/цаг
Titanic II: 44.4 км/цаг
Бүтээх хугацаа:
Titanic: 1909-1912
Titanic II: 2013-2016

Бүтэх үнэ:
Titanic: 7.5 сая амвдоллар (1912 оны ханшаар)
Titanic II: тодорхойгүй

Б.АНХТУЯА








NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж