Жош Дюамэл “Moves”-ийн нүүр хуудаснаа

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

Жош Дюамэл “Moves”-ийн нүүр хуудаснаа

Хамгийн сүүлд “Safe Haven” бүтээлээрээ кино сонирхогчдыг байлдан дагуулаад байгаа Жош Дюамэл алдарт “Moves” сэтгүүлийн нүүр царай болжээ. Хар хүрэм, жинсээр гангарсан Холливудын од өчигдөр Нью-Йоркт болсон “Moves”-ийн үдэшлэгт оролцож, гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Тэрээр  “Moves”-ийн нүүр царай болох тухайгаа өнгөрсөн долоо хоногт “Black Eyed Peas”-ийн дуучин эхнэрийнхээ Twitter-ээр анх мэдээлжээ.

Жошийн эхнэр дуучин Ферги саяхан хөл хүнд болсноо зарлаж анхны хүүхдээ төрүүлэх гэж байгаа мэдээ түүний фэнүүдийн сонорт аль хэдийнэ хүрчихсэн билээ. “Emmy Awards”-ийн шагналт жүжигчин тэрээр өнгөрөгч онд “Bomb Patrol Afghanistan”, “Jake and the Never Land Pirates” кинонд тус тус ажилласан бол найруулагч Лассе Халльстрёмийн энэ сарын 14-нд нээлтээ хийсэн “Safe Haven”- уран бүтээлээр энэ оны  ажлаа эхлүүлээд байгаа юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж