Лесотогийн ханхүү Сейсо Харриг өөрийн улсад айлчлахыг урьснаар “Sentebale” буяны сангийн эхийг тавьсан аж. Ханхүү Харригийн “Sentebale” буяны байгууллага нь Лесотогийн өнчин, эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах үйл ажиллагаа явуулдаг юм байна. Үүнээс өмнө долоон жилийн өмнө ханхүү Харри Лесотогийн ханхүү Сейсотой хамтран ХДХВ/ДОХ-оор өвчилсөн хүүхдүүдэд тусламж үзүүлж байжээ. Түүнчлэн ханхүү Харри өнгөрсөн 2010 онд ах, Кембрижийн гүн, хунтайж Уильямдаа “Sentebale” буяны сангийн ажлаа танилцуулах гэж ирж байсан байна.
Түүнчлэн ханхүү Харри Лесотогийн дараа Өмнөд Африкийн Йохеннесбург хотод айлчлан, өөр олон төрлийн хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцох юм байна.
Лесото нь ХДХВ/ДОХ-ын халдвар, тархалтаар дэлхийд тэргүүлдэг улс бөгөөд ажилгүйдэл, ядуурал газар авсан орнуудын нэг аж. Түүнчлэн Лесотогийн хүн амын талаас илүү хувь нь хүнсний тусламжаар амьд явдаг гэсэн судалгаа байдаг байна.