![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2013/2/7d407937e1a8788c/e719818a2edc35c0original.png)
Олон улсын мэдрэл, мэс засалчдын боловсролын холбооны профессор Тимир Банерджиг гуравдугаар сарын 15-ныг хүртэл Монголд зөвөлгөө өгч ажиллахаар болжээ. Энэ талаарх хэвлэлийн хурлыг маргааш 11.00 цагт “Ачтан” эмнэлэгт хийх юм байна. Профессор Тимир Банерджиг “Ачтан” эмнэлэг болон Монголын Мэдрэлийн мэс заслын нийгэмлэгээс урьсан бөгөөд Монголд байх хугацаандаа сургалт зохион байгуулах, “Ачтан” эмнэлэгт зөвөлгөө өгч ажиллах ажээ. Сургалтаар мэдрэл, мэс засал, дүрс оношлогооны талаарх мэдлэг, туршлагыг энэ чиглэлээр дагнасан эмч нарт гуравдугаар сарын 4-6-ны өдрүүдэд олгох юм байна.
У.БОЛОР