
Журам батлагдсантай холбоотойгоор хуулийн этгээдүүдээс “ХААН” бирж дээр арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийн өргөдлийг тус хороонд хүлээн авч эхэлсэн аж.
Эндээс тусгай зөвшөөрөл авсан биржийн компаниуд гишүүнээр элссэнээр биржийн арилжаанд оролцох эрхтэй болох юм. Эхний удаа баруун бүсийн гурван аймагт эхлүүлэх “ХААН” биржийн туршилтын арилжааг ирэх гуравдугаар сарын сүүлчээр хийхээр бэлтгэлээ хангаж байна.