Балба бүсгүй Эверестийн оргилыг хоёронтоо эзэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

Балба бүсгүй Эверестийн оргилыг хоёронтоо эзэлжээ

Чхурим (Chhurim) гэдэг балба эмэгтэй хоёр долоо хоногийн дотор Эверестийн оргилд хоёр удаа гарсан амжилтаар Гиннесийн дээд амжилтын номд бичигджээ. Дэлхийн хамгийн өндөр оргилын орчимд амьдрагч шерп үндэсний төлөөлөл болсон энэ эмэгтэй 2012 оны тавдугаар сарын 12-нд Эверестэд гарч, кэмпдээ бууж ирсний дараа тавдугаар сарын 29-нд дахин оргилыг эзэлжээ.

Чхурим ярихдаа, найман мянгатууд гэх бусад оргилуудад гарна гэв. Мөн тэрээр эмэгтэйчүүдэд ууланд гарахад хүч чадал дутагдалтай, мөн бие засах гэсэн өөр нэг асуудал байдгийг хэлжээ.

Эверестийн оргилд гарсан хамгийн анхны эмэгтэй нь япон хүн юм. Жоюнко Табэи 1975 онд дэлхийн ноён оргилд гарсан юм. Шерп эмэгтэй Пасанг Лама 1993 онд дөрөв дэх оролдлогоороо  оргилд анх гараад буух замдаа амь үрэгдсэн байв.

Хүн төрөлхтөн Эверестийн оргилд анх 1953 онд хөл тавьсан ба тэр цагаас хойш нийт дөрвөн мянгаад хүн оргилд гарчээ. Тэдний 200 орчим нь ууландаа амиа алдсан байв. Эверестийн оргилд Балбааас, Түвдээс гэсэн хоёр замаар гардаг. Уулчдад оргилд гарахад нь цаг агаар ба цаг хугацаа чухал. Харин Чхуримыг оргилд дарах үеэр цаг агаарын байдал хамгийн сайн тохиромжтой байсан гэнэ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж