ОТ шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулав

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

ОТ шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулав


Оюутолгой ХХК шилдэг ханган
нийлүүлэгчдээ шалгаруулжээ. Энэхүү арга хэмжээгээ “Эрдэнийн говь” хэмээн
нэрлэсэн бөгөөд ёслол өнгөрсөн лхагва гаригт Дуурь бүжгийн эрдмийн
театрт болов. Энэ үеэр Трансвест Монголиа  компани нь“Орон нутгийн нөөц
боломжийг хамгийн өндөр түвшинд ашиглагч шилдэг ханган нийлүүлэгч” 
байгууллагаар шалгарчээ.

Трансвест
Монголиа ХХК нь уул уурхай, барилгын тоног төхөөрөмжөөр дэлхийд
тэргүүлэгч Комацу компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр 2009
оноос ажиллаж байгаа бөгөөд тус брэндийн техник хэрэгсэл болон баталгаат
сэлбэг, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлдэг.  Уул уурхайн
салбарын компаниудад үйлчилгээнийхээ цогц шийдлийг санал болгодог.

Трансвест
Монголиа нь Оюутолгой компанид уул уурхай болон баяжмалын тоног
төхөөрөмж нийлүүлэх, засвар үйлчилгээг үзүүлэх тендерт 2010 онд оролцож
ялсан бөгөөд 2012 онд гэрээний дагуу тус компанид Комацу маркийн 10
загварын нийт 54 машиныг хугацаанаас нь сар гаруйн өмнө угсарч, туршин
ашиглалтад өгсөн аж. Тус компани нь Оюутолгой ХХК-д нийлүүлсэн бүх тоног
төхөөрөмжийн засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийг ханган нийлүүлэх 5
жилийн гэрээтэй ажиллаж байна.  

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж