АНУ-ын Өмнөд Каролина мужийн Конвей хотын “Coastal Carolina” их сургуулийн кампуст 19 настай Энтони Дарнелл Лиделл гэгч оюутан буудуулж амиа алдсан байна. Дээрх хэрэгтэй холбоотойгоор тус сургуулийг түр хугацаанд хаасан бөгөөд цагдаа нар гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байгаа аж. Гэрчүүдийн яриагаар гэмт хэрэгтэн хохирогчийг их сургуулийн оюутны дотуур байрны гадна буудчихаад автомашиндаа суун зугтжээ.
“Coastal Carolina” их сургуулийн кампус нь 255 га талбайтай бөгөөд тус сургуульд 9000 гаруй оюутан суралцдаг байна.
Америкт сүүлийн үед галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт улам нэмэгдсэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Барак Обама галт зэвсгийн тухай хуулийг санаачилж, ирэх зун Конгрессоор батлуулахаар зэхээд буй билээ.
Б.АНХТУЯА