Банкуудыг залилсан Малайзууд давж заалдана

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

Банкуудыг залилсан Малайзууд давж заалдана

Хуурамч төлбөрийн картаар манай улсын томоохон банкуудыг залилж, анхан шатны шүүхээс арван жилийн ял сонсоод байгаа Малайз улсын зургаан иргэн Нийслэлийн шүүхэд өнөөдөр гомдол гаргажээ.

Су Го Шин, Вон Жан Лун Тэ ю Лин, Вон Жан Лун нарын зургаан иргэнийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, Монгол Улсад хуурамч төлбөрийн карт оруулж ирэн, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын үед хуурамч картаар 133 орчим сая төгрөгийн  бараа худалдан авсан хэрэгт буруутгдсан юм. Тодруулбал, хуурамч төлбөрийн картаар Худалдаа хөгжлийн банкинд 43,6 сая төгрөг, Голомт  банкинд  83,2 сая, Хаан банкинд  6,2 сая төгрөгний хэмжээний хохирол  учруулсан тул Тэ Ю Линд 10 жил 2 сар,  Чуа Син Ви, Вон Жиан Лун, Су Го Шин, Чиа Гуан Сун, Хор Чи Чай нарт тус бүрт 10 жил нэг сар чанга дэглэмтэй хорих ангид хорих ял болон хүн тус бүрээс нэг сая төгрөгний эд хөрөнгө хураах ял оногдуулсан юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж