Хятадад үймээний үеэр дөрвөн сурагч амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

Хятадад үймээний үеэр дөрвөн сурагч амь үрэгджээ

Хятадын Хөбэй мужийн Лаохекоу хотын “Кинжи” бага сургуульд өнөөдөр өглөө сурагчдын дунд үймээн гарсны улмаас дөрвөн хүүхэд амь үрэгдэж, олон тооны хүүхэд гэмтэж бэртжээ. Лаохекоу хотын албаныхны зүгээс гэмтэж бэртсэн хүүхдүүдийг эмнэлэгт хүргэж, хэргийн шалтгааныг тогтоох хүртэл бага сургуулийн үйл ажиллагааг зогсоосон байна. Одоогоор Хятадын албаныхан бага ангийн сурагчдын дунд үймээн гарах болсон шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Гэхдээ “Синьхуа” агентлагт нэгэн эх сурвалжийн мэдээлснээр бага сургуулийн сурагчид сургуулийн хаалган дээр олноороо овооролдон чихэлдсэнээс хаалга нурж, уг золгүй явдал гарсан байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж