Шанхайн “ЭКСП О-2010” үзэсгэлэнгийн байгууламжийг босгох ажлын 95 хувь хийгдэв

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Шанхайн “ЭКСП О-2010” үзэсгэлэнгийн байгууламжийг босгох ажлын 95 хувь хийгдэв

Энэ жилийн тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 31 хүртэл Шанхайд явагдах Дэлхийн “ЭКСПО-2010” үзэсгэлэнгийн барилга байгууламжийн ажлын 95 хувийг одоо гүйцэтгээд байна. Ажлын үлдсэн хэсгийг ирэх сарын 15-нд гүйцээхээр төлөвлөжээ. Уг арга хэмжээг явуулах албаныхан гуравдугаар сарын эхээр хуралдахдаа энэ талаар мэдэгдсэн байна. Үзэсгэлэнгийн үеэр хотын ариун цэврийн ажлыг сайжруулахад ихээхэн анхаарах болно гэж Шанхайн эрх баригчид мэдэгдлээ. “ЭКСПО-2010” үзэсгэлэнгийн бүсэд агаарын бохирдлыг хэмжин шалгаж байх шуурхай цэгүүд ажиллана.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж