Гар утасны зах зээлд тэргүүлэгч байр суурьтай байсан Nokia компани ухаалаг гар утас гарснаар зах зээлээс шахагдаад байгаа билээ.
Тэд олон төрлийн шинэ бүтээгдэхүүн гаргаж өөрсдийн байр сууриа эргүүлэн авахаар оролдож байна. Тэдний ээлжит бүтээгдэхүүний нэг нь дэлхийн хамгийн хямд үнэтэй буюу нь 20 ам.долларын үнэтэй Nokia 105 гар утас юм.
Энэхүү утас нь FM радио сонсох боломжтой, хамгийн том онцлог нь 35 өдөр барих хүчин чадал бүхий батерейтэй юм.
Хэрэглээний хувьд SMS бичих энгийн дуудлага хийх боломжтой аж.
Т.ТҮВШИН