
Одоогийн байдлаар Instagram-ыг нэг тэрбум ам.доллараар үнэлж байгаа юм. Андройд систем болон IOS системд тулгуурлан зохион бүтээсэн энэ үйлчилгээг фейсбүүк хэрэглэгчид голчлон ашигладаг билээ. Оны эхнээс буюу нэгдүгээр сараас энэхүү үйлчилгээг Blackberry компаний ухаалаг утаснууд ч ашиглаж болохоор болсон юм. Саяхан явуулсан судалгаагаар тус үйлчилгээг хэрэглэгчдийн тоо сард нэг саяар нэмэгддэг болохыг тогтоожээ.
Хэрвээ энэ байдлаараа байвал хоёр жилийн дараа тус үйлчилгээний дэлхийн сервер дүүрэх бөгөөд дахин шинэ үйлчилгээг зохиох хэрэгтэй болох юм.
Б.СҮХ