Хонконг сэтгүүлийн Монгол ковер

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

Хонконг сэтгүүлийн Монгол ковер

Хонконгийн “Hosa” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарсан загвар өмсөгч А.Буянхишиг бусад модель охидыг бодвол нууцлаг нэгэн. Бээжин, Хонконгийн загварын шоунд ихэвчлэн оролцож байсан түүнийг мэргэжлийн загвар өмсөгч төдийгүй боловсрол сайтай хэмээн үнэлдэг. Англи, Солонгос хэлийг гаргуун эзэмшсэн гэх А.Буянхишиг нь Ази Номхон далайн хөрөнгө оруулалтын түнш компанид маркетингийн менежерээр ажилладаг юм байна. Тус компани нь Монголдоо тансаг зэрэглэлд багтах орон сууц, оффисийн барилгын ажлыг санхүүжүүлж байжээ. Эрч хүчтэй, ажил хэрэгч энэ бүсгүй бялдаржуулах урлагаар хичээллэдэг бөгөөд энэ имижээрээ  спортын “Hosa” сэтгүүлийн эхний нүүрийг чимсэн байна.  

Э.ГАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж