Монголын дүрслэх урлагийн шилдэг эмэгтэй уран бүтээлчид “Ертөнцийн гэгээ” үзэсгэлэнд нэгдэх нь ээ. Засгийн газрын тусгай сан болох Соёл урлаг хөгжүүлэх сангаас Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоотой хамтран олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан уг үзэсгэлэнг нээх гэж байгаа юм. Ирэх сарын 6-нд “976 Арт” галерейд нээлтээ хийх уг үзэсгэлэнд эмэгтэй уран бүтээлч тус бүр уран зураг, баримал, инстолляцаар туурвисан, өмнө нь олны хүртээл болж байгаагүй, гурав хүртэлх бүтээлээр оролцох юм байна.
Г.ДАША