Өмнөд Африкийн Стелленбошийн (Stellenbosch) их сургуулийн эрдэмтэд тус улсын хэмжээнд худалдаалж байгаа мах махан бүтээгдэхүүнээс илжиг, ямаа болон одос үхрийн махны хольц илрүүлсэн тухай Франс Пресс агентлаг мэдээлэв. 169 төрлийн махан бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд 69 хувиас нь одос үхэр, ямаа, илжигний мах илэрчээ. Гэхдээ тэдгээр бүтээгдэхүүний савлагаа, шошгонд бичсэн орц, найрлагад энэ тухай дурдаагүй бөгөөд гол төлөв гахай болон тахианы махан бүтээгдэхүүнээс илэрсэн гэнэ. Мөн зайдас, гамбургерийн махнаас ургамлын гаралтай түүхий эд илэрсэн байна.
"Зарим бүтээгдэхүүнээс одос үхэр, илжиг, ямааны махны хольц илэрсэн. Бидний судалгаа, шинжилгээгээр ӨАБНУ-д тараагдаж буй махан бүтээгдэхүүн худал, буруу хаягтай байдгийг нотоллоо. Энэ нь эдийн засаг, шашин, ёс зүй болон эрүүл мэндийн асуудалд том цохилт болж байна” хэмээн шинжилгээ хийсэн их сургуулийн сайтад өгүүлжээ.
Европт гарсан махан бүтээгдэхүүний дуулиан Өмнөд Африкт хүнсний бүтээгдэхүүнээ шалгах шалтаг нь болов.