Англи, эсвэл Бразил “Алтан дагина”-ын эзэн болно

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Англи, эсвэл Бразил “Алтан дагина”-ын эзэн болно

Өмнөд Африкт хоёр долоо хоногийн дараа эхлэх спортын хамгийн том тэмцээн, хөлбөмбөгийн агуу наадмын өмнө олон шинжээч, судлаач, хөлбөмбөг сонирхогчид энэ жилийн “Алтан дагина”-ыг аль улсын шигшээ баг хүртэх талаар олон янзын таамаг дэвшүүлсээр байна. Сүүлийн үеийн шинэ таамаг ёсоор бол Англи дэлхийн аваргад түрүүлэх гэнэ. Эсвэл Бразилийн шигшээ. 

JP Morgan’s төвийн тоон үзүүлэлтийн шинжээчдийн хийсэн дүгнэлтээр энэ зуны дэлхийн аваргад Английн шигшээ баг гайхалтай амжилт гаргаж, тэртээ 1966 онд түрүүлж байсан тэмцээндээ дахин аваргалж, 44 жилийн хүсэл мөрөөдлөө биелүүлж, “Алтан дагина”-ыг нутагтаа аваачих гэнэ. 

Түүний тооцоолсноор Фабио Капеллогийн шавь нар финалд Европын аварга Испанитай өрсөлдөх бол Голландын баг гуравдугаар байрт шалгарах ажээ.
FIFA-гийн чансааны жагсаалт, түүхэн баримт, олон улсын тавцанд хийсэн тоглолтын үр дүн зэргийг харгалзан үзэж гаргасан математик гаргалгаагаар Англи түрүүлэх учиртай. Хэрэв үгүй бол дэлхийн таван удаагийн аварга Бразил номер нэг гэдгээ баталж, аваргалах ёстой гэнэ. Хэрэв энэ тохиолдолд тэд финалд Сербийн багтай өрсөлдөх аж.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж