Alfred Dunhill дэлгүүрийнхээ албан ёсны нээлтийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

Alfred Dunhill дэлгүүрийнхээ албан ёсны нээлтийг хийлээ

Тансаг зэрэглэлийн брэнд Alfred Dunhill Монгол дахь дэлгүүрийнхээ албан ёсны нээлтийг хийлээ.

Эрчүүдэд зориулсан тансаг хувцас, хэрэглэлээрээ дэлхий дахинд алдартай Alfred Dunhill Монгол дахь дэлгүүрийнхээ албан ёсны нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд оролцохоор Аlfred Dunhill компанийн Азийн бүс нутаг хариуцсан маркетингийн албаны дарга Тина Жэнсэн, Монголыг хариуцсан экспортын худалдааны менежер Алексис Кюэнтент нар хүрэлцэн ирсэн юм. Мөн тус арга хэмжээнд Английн элчин сайдын яамны дэд тэргүүн Жулин Персин, Ханбүргэдэй их дэлгүүрээр үйлчлүүлдэг эрхэм хүндтэй хатагтай ноёд, болон улс төр, урлаг, бизнесийн салбарын олны танил эрхмүүд хүрэлцэн ирлээ.

19-р зууны сүүлч буюу 1893 онд загвар зохион бүтээгч, залуу бизнесмэн Alfred Dunhill брэндийн түүхийг эхлүүлснээр тус брэнд нь өнөөдөр дээд зэргийн чанартай эрчүүдийн хувцас болон чамин хийцтэй цүнх, арьс ширэн эдлэл, үзэг, запник, асаагуурыг урладаг дэлхийд голлох байр суурь бүхий тансаг зэрэглэлийн эрэгтэй хувцасны  брэндүүдийн нэгд зүй ёсоор бичигдэх болсон юм.

Alfred Dunhill нь төгс төгөлдөрийг бүтээхийн тулд өөрийн үнэт зүйлс болох Англи хэв маяг, эрэмгий, хээнцэр тансаг байдал, өв уламжлал хийгээд дээд зэргийн чанарыг бүтээгдэхүүн бүртээ гүн гүнзгий шингээсэн байдаг.

Ийнхүү Европ, Америк, Ази номхон далайн өндөр хөгжилтэй орнуудад салбартай, дэлхий дахинд алдартай брэнд ийнхүү Ханбүргэдэй их дэлгүүрт өөрийн салбар дэлгүүрээ нээлээ.













NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж