Ху Жиньтао Антарктидын станцын нэрийг уран бичгээр бичив

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Ху Жиньтао Антарктидын станцын нэрийг уран бичгээр бичив

Антарктидын тивийн эх газарт нь нээсэн Хятадын “Куньлунь” гэх туйлын станцын нэг жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ху Жиньтао өөрийн гараар уг станцын нэрийг уран бичлэгээр хийж өгчээ. Хятадын станцад ажиллаж байгаа мэргэжилтнүүд Антарктидыг хүн төрөлхтний тусын тулд ашиглах Хятадын туйл судлалын ажилд хүч хайрлахгүй гэдгээ илэрхийлсэн байна. Өдгөө дэлхийн өмнөд тивд “Чанчэн”, “Чуншань”, “Кунлунь” гэсэн гурван туйлын станц ажиллаж байгаа ба “Кунлунь” станц нь тус тивийн дунд далайн төвшнөөс 4000 метрийн өндөрт хүний байрлуулсан анхны станц нь юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж