18 аймгийн 92 суманд өвөлжилт хүндэрчээ

Хуучирсан мэдээ: 2013.02.26-нд нийтлэгдсэн

18 аймгийн 92 суманд өвөлжилт хүндэрчээ

Одоогийн байдлаар  манай улсын 18 аймгийн 92 суманд өвөлжилт хүндэрч зудархуу нөхцөл байдалтай байгааг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна. Тухайлбал,  Архангай аймгийн Жаргалант, Ихтамир, Өндөр-Улаан сум, Баян-Өлгий аймгийн Даян баг, Баянхонгор  аймгийн Байдраг, Богд, Галуут сум, Булган аймгийн Баян-Агт, Баяннуур, Бугат, Дашинчилэн, Могод, Сайхан, Рашаант сум, Говь-Алтай аймгийн Булган, Есөнбулаг, Тайшир, Цогт сум, Дархан-Уул аймгийн Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сум, Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул, Баянтүмэн,  Гурванзагал, Чулуунхороот, Цагаан-Овоо,  Хөлөнбуйр, Хэрлэн сум, Дундговь аймгийн Дэрэн сум, Завхан аймгийн Завханмандал, Их-Уул, Отгон, Улиастай, Ургамал, Сантмаргац, Тосонцэнгэл Шилүүстэй, Яруу сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан,  Нарийнтээл суманд өвөлжилт хүндэрсэн байна. Мөн  Сүхбаатар аймгийн   Мөнххаан,  Баяндэлгэр,  Онгон, Наран, Уулбаян, Сүхбаатар, Түвшинширээ сум, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Баруунбүрэн, Зэлтэр, Зүүнбүрэн, Орхон, Орхонтуул, Цагааннуур сум, Төв аймгийн Баян, Дэлгэрхаан,Аргалант, Баянчандмань, Баянжаргалан, Баянхангай, Баянцогт, Баянцагаан, Батсүмбэр, Борнуур, Бүрэн, Өндөрширээт,Мөнгөнморьт, Сэргэлэн, Цээл сум, Увс аймгийн Давст сум, Ховд аймгийн Байтаг сум, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Тосонцэнгэл, Цагааннуур, Галт, Тариалан, Ренчинлхүмбэ, Баянзүрх,  Рашаант сум, Хэнтий аймгийн Баян-Адарга, Батширээт, Батноров, Баян-Овоо, Баянмөнх, Биндэр, Галшир, Өлзийт, Норивлин,  Хэрлэн сумын зарим газраар цасны зузаан 10-19 см, нягт нь 0,20-0,24 г/см3 хүрээд байгаа ажээ.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд нутаг дэвсгэрийн 80-аас илүү хувь нь цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсээд байгаа гэнэ. Тиймээс нийслэлийн  Онцгой байдлын газрын нийт албан хаагчид байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөлд амьдарч байгаа  малчдадаа байгалийн давагдашгүй хүнд нөхцлийг хохирол багатай даван туулахад нь сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүлж нэг өдрийн цалингаа хандивласан юм.  Хандивын мөнгөө өнөөдөр илгээжээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж