Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /хоёрдугаар сарын 26/ 4,414 тоот арилжаагаар 22 компанийн нийт 30,571,624 төгрөгийн 43,340 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 17430.61 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 44.22 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт бол нийт 71 хэлцэл хийсэн байна. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас Улсын их дэлгүүр 7,235,700.00 төгрөгийн 18,557 ширхэг, “Ремикон” ХК 2,028,724.00 төгрөгийн 10,669 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.
У.БОЛОР