МАН-ын залуус МАХН-тай нэгдэхийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2013.02.26-нд нийтлэгдсэн

МАН-ын залуус МАХН-тай нэгдэхийг эсэргүүцэв

МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооныхон өнөөдөр МАН-ын дарга Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүлсэн байна. Энэхүү шаардлагад тэд МАН-ын удирдлага, дунд шатныхнаас тавьж буй МАХН-тай нэгдэх тухай хүсэлтийг эсэргүүцсэн тухайгаа тусгажээ. Шаардлагыг сийрүүлбэл, Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буй түүхэн хариуцлагатай цаг үед үнэн худал нь үл мэдэгдэх, үр дүн нь тодорхой бус, ашиг хонжоо хайсан, амин хувиа хичээсэн хэсэг бүлэг хүмүүсийн үйлдэл Ардын намд ихэсч, тодорхой албан тушаал, эрх мэдэл бүхий эрхмүүдийн нэр, оролцоо ил далд яригдаж эхэллээ. Намын ХХVI их хурлын холыг харсан, шинэчлэлийг эрхэмлэсэн гишүүд, дэмжигчдийнхээ санал хүсэлд тулгуурлан гаргасан түүхэн шийдвэрээс ухрах эрх та бидний хэнд ч байх ёсгүй. Тиймээс шинэчлэлийг эрхэмлэсэн бодлоготой, хүний нөөцийн чадварлаг бүрэлдэхүүнтэй манай намд үеийн үед ард түмэн итгэл үзүүлсээр ирсэн бөгөөд цаашид итгэл үзүүлэх эсэх нь намын удирдлагуудын бодлого шийдвэр, үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд үзэл баримтлал үнэт зүйл нь тодорхой бус нэг хүний төлөөх цаг зуурын шинжтэй тууштай бус улстөрийн бүлэглэлтэй эвсэх хамтрах нэгдэх гэх мэт үр дүн нь тодорхой бус санал санаачлагыг дэмжихгүй байна” гэжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж