Их хэмжээний валют хилээр оруулахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2013.02.26-нд нийтлэгдсэн

Их хэмжээний валют хилээр оруулахыг завджээ

Монгол Улсын иргэн Х өнөө өглөө 1.5 сая юанийг хууль бусаар хилээр оруулахыг завдсаныг Замын-Үүдийн гаалийг газрын Гаалийн улсын байцаагч нар таслан зогсоосон байна. Иргэн Х нь 1.5 сая юанийг хоёр хуваан эд зүйлс дотроо нуун далдалж улсын хилээр оруулах гэж байжээ. Гаалийн байцаагч нар иргэн  Х-г хууль бусаар, эд зүйл, хөрөнгөө дутуу мэдүүлсэн, зохион байгуулалттайгаар их хэмжээний валютыг нуун дарагдуулж хилээр оруулахыг завдсан гэх үндэслэлээр саатуулан,  хэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн аж.

Хэрэв  гаалийн байгууллагад хэдий хэмжээний валют хилээр оруулахаа хуулийн дагуу бүрэн мэдүүлсэн бол хэрэг үүсгэхгүй байсан тухай албаныхан анхааруулж байна. Он гарсаар 200 гаруй захиргааны хэргийн зөрчил, эрүүгийн шинж чанартай 10 гаруй үйлдэл гарсныг илрүүлж, арга хэмжээ авсан байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж