Хонконг улсад болж буй 2013 оны Азийн марафон гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын Гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од түрүүлжээ. Тэрбээр 2 цаг 17 минут 56 секундын амжилт үзүүлэн, 14 дэх удаагийн Азийн АШТ-ий аварга болсон байна. Харин Узбекстаны Анолей Петров 2 цаг 20 минут 24 секундээр дэд байрт хурдалсан бол Японы Кензо Кавабата 2 цаг 22 минут 22 секундийн үзүүлэлтээр гуравдугаар байрт шалгарсан байна.
Б.БИЛЭГ