
MSFTS-ийн цамцаар гангарч, өөрийн стиль имижийг бүрдүүлсэн тэрээр Жастин Биберээс эхлээд дуу хөгжмийн ертөнцөд алдартай хэд хэдэн ододтой хамтран уран бүтээл хийсэн төдийгүй кино урлагт ч өөрийн карейрийг эхлүүлснийг түүний шүтэн бишрэгчид нь андахгүй.
Жейден 2006 оноос “Аз жаргалын эрэлд” киногоор үзэгчдийн танил болсноос хойш “Ертөнцийн төгсгөлийн өдөр”, “Каратэ хүү” зэрэг киноны гол дүрд тоглосон билээ. Түүнийг Нью-Йоркт шинэ клипнийхээ зураг авалт хийлгэж байх үед 12 настай дүү Уиллоу хамт байсан нь папараццид ийн өртжээ.
Э.АНХТУЯА

