“Мотив” цомгийн баяр хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.26-нд нийтлэгдсэн

“Мотив” цомгийн баяр хийнэ

“Мотив” хамтлагийнхан “Exclusive” нэртэй хоёр дахь бие даасан цомгоо худалдаанд гаргажээ. Тэд гуравдугаар сарын 2-нд “iLoft function house”-д 20.00 цагаас болох шинэ цомгийн баяртаа зориулан “BLACK & WHITE” шоу хийхээр товложээ. Шинэ мэдрэмж, эрч хүчээр хөглөх цомгийн ихэнх дууны үгийг  хамтлагийн ахлагч  Б.Эрдэнэбаяр буюу Жижгээ зохиосон байна.  Цомгийн баярт ирсэн фенүүдийг гэнэтийн бэлгүүд хүлээж байгаа гэнэ. 

2010 онд “Хайрын гэгээ” анхны бие даасан тоглолтоо хийж байсан “Мотив” хамтлагийнхан гурван жилийн дараа хоёр дахь цомгоо худалдаанд гаргаж байгаа нь энэ юм. “Exclusive” цомгийн ерөнхий спонсороор  “Exclusie” хувцас загварын товчоо ажилласан бол “Sweet amuka” сэтгүүл, “IC Create Division” гэрэл зургийн студи хамтарчээ. Цомгийг 15 мянган төгрөгийн үнэтэйгээр  “Hi Fi CD  shop”-ын сүлжээ дэлгүүрүүд болон “UBS CD shop”-оор худалдаалж байна.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж