Дараагийн шалгуулагч нь Д.Идэвхтэн

Хуучирсан мэдээ: 2013.02.26-нд нийтлэгдсэн

Дараагийн шалгуулагч нь Д.Идэвхтэн

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэнг Авлигатай тэмцэх газраас дуудсан гэх мэдээлэл цацагдах болсон. Мөн түүнийг Элчин сайдаас нь татсан гэж буй. Харин эх сурвалжийн мэдээлснээр Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын оронд Франц улсад суугаа Элчин сайд Ш.Алтангэрэлийг томилох саналыг Оросын тал руу явуулжээ. Тэгэхээр Оросын тал Элчин сайд Ш.Алтангэрэлийг батламжилбал Д.Идэвхтэнг эргүүлэн татна гэсэн үг юм. Ямартай ч эх орондоо ирсэн гэх Д.Идэвхтэнг Москва хотноо байрлах манай улсын Элчин сайдын яамны барилгыг зарсан, түрээсэлсэн гэх мэдээлэлтэй холбож байж мэдэх. О.Баасанхүү тэргүүтэй УИХ-ын гишүүд Монгол Улсын Элчин сайдын Яамны барилгад өөр үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг нь шалгахаар явсан юм. Харин тэдэнтэй зөрж, Элчин сайд Д.Идэвхтэн Монголд ирсэн гэж буй. Ямартай ч МАХН-ын дарга Н.Энхбаярын үед Д.Идэвхтэнг шалгах нь битгий хэл түүний талаар муу үг ч сонсогддоггүй байлаа. Гэтэл Н.Энхбаяр нь хоригдож, намынхан нь сонгуульд ялагдсны үр дагавар түүнийг дайрч гарсангүй. Н.Энхбаярын үнэнч хамтрагч байсан түүнд Ардын нам, МАХН салсан нь хүнд цохилт болсон биз ээ. Ёстой л “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гэдэг шиг. Ардчилсан намынхан төрийн эрх барьснаас хойш Ардын намын гэх тодотголтой улстөрчид шалгуулах нь шалгуулж, хоригдох нь хоригдох болсон. Ийнхүү ОХУ-д суугаа Элчин сайд Д.Идэвхтэн дараагийн шалгуулагч боллоо. Харин түүний энэ асуудал хаашаа эргэхийг таашгүй.

Ц.ЭНХЦЭЦЭГ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж