МАХН-ын Гүйцэтгэх товчооны хуралдаан өнөөдөр 19.00 цагт зарлагджээ. Намын хэвлэлийн албанаас тус хуралдааныг 17.00 цагт эхлүүлэх болов уу гэсэн мэдээллийг эхлээд өгч байсан ч одоо бол 19.00 цаг гэдэг нь баталгаатай болсон тухай хэллээ. Тус хурал МАХН-ын төв байр болох Цагаан ордонд болох бөгөөд маргааш эхлэх Бага чуулганаар хэлэлцэх асуудлыг тогтох юм.
Г.ДАРЬ