Бүх саналыг тоолсны дараа Анастасиадис 57,5 хувийн саналаар тэргүүлжээ. Түүний өрсөлдөгч Коммунист намын нэр дэвшигч Ставрос Малас 42,5 хувийн саналтайгаар ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байв.
Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд санал өгөхөөр 445 мянган хүн ирсэн нь бүртгэгдсэн сонгогчдын 81 хувь болжээ.
Сануулахад, ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт хоёрдугаар сарын 17-нд явагдсан юм. Түүгээр 45 хувийн санал авсан Анастасиадис, 27 хувийн санал авсан Малас нар дараагийн шатанд шалгарсан байв.
Анастасиадис нь Европын зээлдүүлэгч нартай тохиролцоо хийхийн төлөө байгаа аж. Ирэх долоо хоногт Европын холбоо, ОУВС зэрэгтэй Кипрт санхүүгийн тусламж авахаар хэлэлцээр хийх гэнэ.