Ц.Шинэбаярын тэнсэн харгалзах ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2013.02.26-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаярын тэнсэн харгалзах ялыг хэвээр үлдээв

Н.Энхбаярыг баривчлах үеэр цагдаагийн ажилтнуудын өөдөөс салаавч гаргасан хэрэгт буруутгагдаад байгаа УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын хэргийг түүний өмгөөлөгчийн гомдлын дагуу өнөөдөр Нийслэлийн шүүх хэлэлцээд, анхан шатны шүүхээс оноосон нэг жилийн тэнсэн харгалзах ялыг хэвээр үлдээлээ. Ц.Шинэбаярыг Хан-Уул дүүргийн шүүхэд өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд шүүж, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх  үндэслэлээр нэг жилийн тэнсэн харгалзах ял оногдуулсан юм.  

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж