Египетийн зүүн хэсгийн Луксор хотын ойролцоо өнөөдөр жуулчдын сууж явсан агаарын бөмбөлөг осолдож, 19 хүн амь үрэгджээ. Эх сурвалжийн мэдээлснээр хохирогчдын дунд Франц, Их Британийн жуулчид байсан байна. “Associated Press” агентлагт Египетийн хамгаалалтын албаныхны мэдээлснээр жуулчдын агаарын бөмбөлөг осолдохоос өмнөхөн дэлбэрэлт болох чимээ сонсогдсон аж. Одоогоор Египетийн албаныхан энэхүү хэрэг дээр албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм байна.
Нил мөрний сав газраар орших Луксор нь Фараоны үеийн түүхийн дурсгалт барилга, сүмүүдээр баялаг жуулчдын анхаарлыг ихээр татсан хотуудын нэг юм байна.
Б.АНХТУЯА