“Тусгаар тогтнолын цом-2013” маргааш болно

Хуучирсан мэдээ: 2013.02.26-нд нийтлэгдсэн

“Тусгаар тогтнолын цом-2013” маргааш болно

Монгол Улсын Их хурлын шийдвэрийн дагуу “Эх орончдын өдөр”-ийг энэ жил 10 дахь жилдээ тэмдэглэx гэж байгаа билээ. Үүний хүрээнд МАН-аас уламжлал болгон зохион байгуулж байгаа “Тусгаар тогтнолын цом-2013” яруу найргийн наадам маргааш буюу энэ сарын 27-ны өдрийн 15 цагаас болох гэж байна. “Тусгаар тогтнолын ордон”-ы долоон давхрын их танхимд болох тус наадамд 80 орчим яруу найрагчид шүлгэн хүлгээ сойжээ. Үүнээс 25 яруу найрагчийг II шатанд үлдээж, эхний байруудыг шалгаруулах юм байна. Дөрөв дэхь жилдээ зохиогдож байгаа тус наадмын өмнөх жилүүдэд “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Н.Гантулга, яруу найрагч Ай.Төмөр-Очир нар түрүүлж байсан юм.

Т.ДАРХАН   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж