Үүнээс өмнө өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ХБНГУ-ын Батлан хамгаалах яамны тэргүүн Томас де Мезьер сэтгүүлчдэд мэдээлэхдээ АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панетта чиглэлийн яамны сайд нарын уулзалт дээр 8-12 мянган цэргээ Афганд үлдээх санаатай байгааг хэлсэн гэжээ. Харин Панетта түүнийг үгүйсгээд яриа зөвхөн НАТО-гийн гишүүн орнуудын цэргийн оролцооны тухай явагдаж байсан гэсэн байв.
Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлэхдээ, Батлан хамгаалах албаны тэргүүн нар Афганистанд америкчуудыг оролцуулсан 8-12 мянган цэргийг байрлуулах боломжийг хэлэлцсэн харин тэдний тооны талаар тохиролцоогүй байгаа гэв.
“Ерөнхийлөгч (Барак Обама) янз бүрийн хувилбарын талаар авч үзэж байгаа ба америкчуудын оролцооны цар хүрээний талаар шийдвэрээ гаргаагүй. Бид холбоотнууд болон афганчуудтай хоёр үндсэн үүргээ хэрхэн биелүүлэх талаар хэлэлцэж байгаа. Үүнд “Аль-Каидагийн” үлдэгдэл болон хамсаатнуудтай нь хэрхэн тэмцэх, Афганы цэргийнхнийг сурган бэхжүүлэх асуудал орж байгаа” хэмээн тэр мэдэгджээ.