Хүнсний хуулийн шинэчилсэн найруулгыг мөрдөж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.26-нд нийтлэгдсэн

Хүнсний хуулийн шинэчилсэн найруулгыг мөрдөж эхэлнэ

"Монголын хэрэглэгчийн эрх, боловсролын холбоо"-ноос ирэх гуравдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль”, “Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ийг дагаж мөрдөх болсонтой холбогдуулан “Монгол ньюс” төвд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хэрэглэгч өөрийн эрүүл зохистой хүнсийг худалдан авахад хяналт тавьдаг ч үйлдвэрлэгч компаниуд шошго, сав баглаа боодлын, хадгалах хугацааны гэх мэт олон зөрчил гаргадаг. Шошгон дээрх мэдээлэл буруу, дутуу байдаг бөгөөд үүнийг хэрэглэгчид тэр бүр мэддэггүй. Шинэ хуулийн зарим заалтад хүнсний бүтээгдэхүүний шошго буруу, зөрүү мэдээлэлтэй байвал худалдаалахгүй, мөн шошго, сав баглаа, боодол хүний эрүүл мэндэд хортой бол худалдаалахгүй байхаар зүйл заалтууд тусгагдсан байна. Хилээр нэвтрэн орох барааг Гаалийн байгууллага болон Мэргэжлийн хяналтын байгууллага шалгах ч иргэдийн хяналт чухал буйг онцолсон.

“Монголын хэрэглэгчийн эрх, боловсролын холбоо” төрийн бус байгууллагийн гол зорилго нь хэрэглэгчийн эрх зөрчиж буй байгууллагуудыг илчлэх мөн хэрэглэгчдэд хүнсний эрүүл ахуйн талаар боловсролтой болгох талаар зөвөлгөө өгөх ажээ. Үүний хүрээнд үйлдвэрлэгч компаниудыг бүтээгдэхүүнийхээ талаар сургалт, мэдээлэлийг хэрэглэгчдэд өгдөг болгохоор ажиллаж байгаа ажээ. 

Тэд ирэх гуравдугаар сарын нэгнээс эхлэн мөрдөгдөх хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллахаа онцоллоо.

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж