Хуучирсан мэдээ: 2013.02.26-нд нийтлэгдсэн

Үргэлж гайхсан Сэм

Цасан цагаа өнгөтэй Сэм нэртэй муур өөрийн төрөл дотроо дэлхийд цорын ганц болж байгаа “хөмсөгтэй” муужгай. Хөмсөг мэт сонин толботой тэрбээр гунигтай, басхүү гайхсан харагддаг. Тэрбээр цахим ертөнцөд “Гунигт Пьеро” гэх хочтой болжээ.

Ер бусын төрхтэй түүнийг нэг настайд нь эзэн нь хайрцагт хийгээд хаячихсан байжээ. Түүнийг олсон хүмүүс мал эмнэлэгт эмчлүүлээд, гэртээ авчирсан байна. Сэм тэр айлын гурав дахь муур болсон бөгөөд “ах, эгч” нартайгаа амархан учраа ололцсон гэнэ.

“Пьеро” муур өдгөө өөрийн гэсэн сайттай болжээ. Тус сайтаар “Пьеро”-гийн зурагтай бэлэг дурсгалын зүйлс худалдаалдаг гэнэ. Орлогын тодорхой хувийг амьтдыг аврах буяны байгууллагад хандивладаг аж.

Ш.МЯГМАР


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж