Төв банк арилжаанд оролцсонгүй

Хуучирсан мэдээ: 2013.02.26-нд нийтлэгдсэн

Төв банк арилжаанд оролцсонгүй

Монголбанк өнөөдөр /хоёрдугаар сарын 26/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 1396.44-1397.51 төгрөгийн ханшаар ам.доллар, 223.50-224.01 төгрөгийн ханшаар юань тус тус худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банкнаас дотоодын зах зээл дэх ам.доллар болон юанийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд энэхүү арилжаанд оролцсонгүй.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж