Мьянмарын ерөнхийлөгч Европт айлчилна

Хуучирсан мэдээ: 2013.02.26-нд нийтлэгдсэн

Мьянмарын ерөнхийлөгч Европт айлчилна

Мьянмарын ерөнхийлөгч Тейн Сейн анх удаа Европт албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ. Түүний энэ удаагийн айлчлал Норвегиэс эхэлж, Европын холбооны улсууд болох Финлянд, Австри, Бельги, Итали, зэрэг  таван  орныг хамрах юм байна. Мьянмарын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ерөнхийлөгч Тейн Сейний Европт хийх айлчлалыг Мьянмарын шинэчлэл, тэр дундаа гадаад худалдааны тал дээр Европын холбоотой санал солилцон, харилцан тохиролцох ач холбогдол бүхий төрийн дээд хэмжээний уулзалт хэмээн мэдээлж байгаа юм.

Өнгөрөгч онд Тейн Сейн мөн өөрийн улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцаанд нөлөө бүхий орнуудын нэг АНУ-д айлчилсан Мьянмарын анхны Ерөнхийлөгч болсон юм.

Европын ихэнх орныг хамарч чадаагүй ч түүний энэ удаагийн айлчлалыг Мьянмарын ардчилсан шинэчлэлийн үйл явцад дэмжлэг үзүйлэхүйц нөлөө бүхий орнуудыг хамарч байгаа хэмээн эх сурвалжууд онцолжээ. Түүнчлэн АНУ тэргүүтэй Европын холбооноос Мьянмарт тавьсан  хориг болоод  угсаатны мөргөлдөөний   талаар онцлох Мьянмарын Ерөнхийлөгчийн айлчлал ирэх сарын 8-нд өндөрлөх юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж