Талх чихэр компани “Ариун буяны чуулган”- д буяны садангаар оролцлоо
Монголчууд хаврын эхэн сарын шинийн 15-ны дотор багтаан үйлдсэн буян түм, живаагаар арвиждаг хэмээн сүсэглэдэг. Тиймээс ч эдгээр өдрүүдэд буян хурааж, сүм хийдэд мөргөл хийж, жилийн засал номоо уншуулахыг хичээдэг.
XVII –р жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 15, Бурхан багш тэрсүүдийн номлогч нарыг агуу номын хүчээр номхотгосон их буяны өдөрт зориулсан “Ариун буяны чуулган”-г ТАЛХ ЧИХЭР ХК, ТВ-9, Тарвалин хийд, Будда продакшн хамтран 2013 оны 02-р сарын 25-ны даваа гарагт Монгол Бөхийн өргөөнд зохион байгууллаа.
ТАЛХ ЧИХЭР ХК “Ариун буяны чуулган”-нд буяны садангаар оролцож, нийт 700 гаруй ажилтан ажиллагсад, тэдний гэр бүл төдийгүй нийт хэрэглэгчдийнхээ Могой жилийн сайн сайхан, элбэг дэлбэг байдлыг даатган хуралд даган баяслаа.
Мөн ТАЛХ ЧИХЭР ХК хуралд даган баяссан нийт сүсэгтнүүддээ хэрэглэгчдийн хэзээний танил болсон идээ идээний дээд болсон ТҮМЭН НАСАН брэндийн тахилын боовоор бэлэг барьж, АТАР ХЭВИЙН БООВООР идээ засч хүндэтгэл үзүүллээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.