PACS систем, эмнэлгийн цахим систем нь цаасгүй бүрэн компютержсан систем юм. Тодруулбал, өвчтөний захиалга, бүртгэлээс авахуулаад эмчилгээ оношилгооны мэдээллийг эмчийн компютерийн дэлгэцэнд харах, эмнэлгийн бүх мэдээллийн систем санхүүгийн системүүдийг хянах гэх мэт маш олон талын ашигтай систем юм. Pacs систем нь MRI , CT шинжилгээ, оношилгооны зургийг эмчийн компютерийн дэлгэц болон гар утсанд шууд дамжуулдаг программ аж.
Ингэснээр хүмүүсийн бүх мэдээлэл цахим хэлбэрээр хадаглагдаж, цаасгүй хэлбэрийн дэлхийн стандартад нийцсэн хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн программ хангамж болох юм байна. Тус системийг суурилуулснаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа ямар ч эмнэлэгтэй алсын зайны оношилгоо, эмчилгээг нэвтрүүлж ажилллах боломжтой гэнэ. Шинэ Гранд Мед эмнэлэг нь дэлхийн стандартыг хангасан, ямар ч нян бактери орох боломжгүй “Вакумжсан хагалгааны өрөө”-г БНСУ-н маш өндөр зэрэглэлийн нарийн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр гэрээ хийж байгаа аж. Эмч нарын хувьд Солонгосын мэргэжлийн өндөр ур чадвартай баг ажиллах юм байна. Тус эмнэлэг нь тэдгээр эмч нартай удаан хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан Монгол улсад өндөр зэрэглэлийн боловсон хүчинийг сургаж бэлдэх үүд хаалгыг нээж дэлхийн түвшний хагалгаа оношилгоог хийхээр төлөвлөж байна.
Дашрамд дурдахад, тус эмнэлэгийнхэн тусламжийн шугамаар 800 хүнд гэдэсний шимэгч хорхойн эсрэг бэлдмэлийг үнэгүй тараасан байна.