Өвөр Монголд цас орж хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Өвөр Монголд цас орж хүйтэрнэ

Агаар мандлын халуун, хүйтэн фронтын үйлчилгээний улмаас энэ сарын гуравнаас эхлэн ойрын гурав хоногт нь Өвөр Монголд цас орж хүйтрэх ажээ. Орон нутгийн цаг уурын албаны мэдээгээр Алшань, Шилийн гол аймгуудад мөн Хөх хот, Ордос, Улаан цав, Хөлөнбуирт 2-5 мм цас орно. Дараа нь хүйтний эрч 6-8 градусаар чангарах гэнэ.
Мягмар гаригаас эхлэн Шинжаан-Уйгарт дахин цас орж, агаар хэм 30-35 градус хүртэл хүйтэрчээ. Алтай хотын ойролцоох Кэлань голын цас мөс их байгаагаас тэнд сүүлийн 50 жилд үзэгдээгүй шар усны үер гарч магадгүй гэж цаг уурчид сануулж байна. Хоёрдугаар сарын 24-ны мэдээгээр Шинжаанд 176 мянган толгой мал зудны улмаас хорогдоод байгаа ажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж