
Мягмар гаригаас эхлэн Шинжаан-Уйгарт дахин цас орж, агаар хэм 30-35 градус хүртэл хүйтэрчээ. Алтай хотын ойролцоох Кэлань голын цас мөс их байгаагаас тэнд сүүлийн 50 жилд үзэгдээгүй шар усны үер гарч магадгүй гэж цаг уурчид сануулж байна. Хоёрдугаар сарын 24-ны мэдээгээр Шинжаанд 176 мянган толгой мал зудны улмаас хорогдоод байгаа ажээ.