Туялзуур сэлэмний оны анхны тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

Туялзуур сэлэмний оны анхны тэмцээн боллоо

Монголын туялзуур сэлэмний холбооны
энэ оны анхны “Блюмон” группийн нэрэмжит “Nike Cup” тэмцээн хоёрдугаар
сарын 22-23-нд Олимпийн хорооны зааланд боллоо. С зэрэглэлийн тус
тэмцээнд шилдэг 16 тамирчин хүнд, хөнгөн сэлэмний хувийн төрөлд өрсөлдсөн байна. Мөн энэ удаагийн тэмцээнд эмэгтэйчүүдийн төрөл
анх удаа оржээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд түрүү байрыг тулаанч
Б.Батхүү хүртсэн бол тулаанч Б.Цэнгэл, Б.Баттөмөр нар удаах байруудыг
эзэллээ.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд тулаанч Э.Орхон тэргүүлсэн
бол В.Уянга, Б.Цолмон нар удаах байруудыг эзэлсэн байна. Тулаанч Э.Орхоны хувьд 2011 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монгол улсын түүхэн дэх анхны ялалтыг авч байжээ.

Дашрамд
сонирхуулахад манай өсвөрийн сэлэмчид энэ долоо хоногт Тайландын
нийслэл Бангкок хотыг зорино. Өсвөр, залуучуудын тивийн АШТ оролцох монголын багийн бүрэлдэхүүнд Д.Ганбаатар (дасгалжуулагч), С.Билэгт, Б.Амарболд,
Э.Энхтулга, Э.БатЭрдэнэ (өсвөрийн хүнд сэлэмний төрөл) нар багтжээ.
Тэмцээний үеэр болох Азийн туялзуур сэлэмний холбооны хуралд Монголын
төлөөлөгчид оролцох бөгөөд хурлаар 2015 оны уралдаан, тэмцээний хуваарийг батална.



Монголын туялзуур сэлэмний холбооны эрэгтэй хүнд сэлэмний тамирчдын чансаа
(2013 оны хоёрдугаар сар)

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж