Үүрэг гүйцэтгэгчээр А.Нарантуяаг томилжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

Үүрэг гүйцэтгэгчээр А.Нарантуяаг томилжээ

Мал эмнэлгийн газрын дарга Д.Урансүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд үүрэг түр орлон гүйцэтгэгчээр хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор А.Нарантуяаг томилох шийдвэрийг өнөөдөр Хотын дарга Э.Бат-Үүл гаргасан байна.

Монгол  Улсын  Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 29 дугаар зүйлийн  29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны “Нийслэлийн Засаг  даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 190 дүгээр тогтоол, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн 2011 оны 06 дугаар  сарын 08-ны өдрийн 23/20 дугаар зөвлөмж, Засгийн  газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталгаажуулсан журмын 4.1, 4.3.1, 4.3.21 дэх заалтыг тус тус үндэслэн захирамж ийнхүү захирамж гаргасан байна.

Байгууллагын дүрмийг боловсруулж,  бүтэц, орон  тооны хязгаарыг  батлуулж, Нийслэлийн  Засаг  даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн  Эдийн засаг,  нийгмийн зорилтын  хэрэгжилтийг хангаж   ажиллахыг Мал эмнэлгийн газрын  даргын албан үүргийг  түр орлон гүйцэтгэгч  А.Нарантуяад даалгажээ.

 Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж