Квитова Дубайн нээлттэй тэмцээнд түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

Квитова Дубайн нээлттэй тэмцээнд түрүүлжээ

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо WTA-н ээлжит "Duty Free Tennis Championships" тэмцээн хоёрдугаар сарын 18-23-ны хооронд болж өнгөрлөө. Тус тэмцээний шигшээ тоглолт өнгөрсөн бямба гаригт болж, Чехийн Петра Квитова ялалт байгуулсан байна. Тэрбээр шигшээ тоглолтод Италийн Сара Эрринаг 6:2, 1:6, 6:1-ийн харьцаагаар буулган авчээ. Тус тэмцээнд зургаад эрэмбэлэгдсэн Чехийн Петра Квитова өнгөрсөн жилийн аварга Польшийн Агнешка Радваньска, 2011 оны аварга Данийн Каролина Возняцки нарын шилдгүүдийг буулган авснаар шигшээд шалгарчээ. Петра Квитова тэмцээний дараа “Энэ финалын тоглолт гайхалтай байсан. Сара Эррина бол сайн тоглогч гэдгийг би мэдэж байна. Тэр хоёрдугаар сэтийг өөрийн болгосон ч сүүлийн сэтэд би бага алдаа гаргалаа” гэв. Тус тэмцээний шагналын сан 2 сая ам.долларт багтсан бөгөөд түрүүлсэн теннисчин 442 мянган ам.доллар хүртэж, чансааны 500 оноо хүртжээ.

Тэмцээний хосын төрөлд АНУ-ын Бетани Маттек Сандс, Энэтхэгийн Саня Мирзa нар түрүүлсэн байна. Тэд шигшээ тоглолтод ОХУ-ын хос Надия Петрова, Катарина Среботник нарыг 6:4, 2:6, 10:7-ийн харьцаагаар буулган авсан байна. Хосын төрлийн аваргууд 69 мянган ам.доллар хүртэж, чансааны 470 оноо хүртжээ.

Видеог ЭНД дарж үзнэ үү.



 

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж