Өөрсдөд нь тааруулсан шалгалтыг хэд нь давж чадах бол

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

Өөрсдөд нь тааруулсан шалгалтыг хэд нь давж чадах бол

Төрийн албаны зөвлөлөөс шинэчлэлийн Засгийн газрын түр орлон гүйцэтгэгчдийг бүр болгон жинхлэхээр сонгон шалгаруулалт зарлаж, шалгалт авч эхэллээ.

Тухайлбал, 18 яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөх хүмүүсийг энэ сарын 18-19-нд бүртгэсэн бол 21, 25, 26-нд сонгон шалгаруулалтыг явуулах тов гарсан.

Бид яамдын төрийн нарийн бичгийн даргын албан тушаал дээр хэчнээн хүн сонгон шалгаруулалтад орохоор бүртгүүлэв, төрийн нарийн бичгийн даргад ямар шаардлага тавьж байгаа вэ, тухайн хүнд зориулж боловсруулсан шаардлагаар сонгон шалгаруулалт явуулахгүй гэх ямар баталгаа байна гэхчлэн цөөнгүй асуултад хариулт авахаар Төрийн албаны зөвлөлийхөнд хандлаа. Тус зөвлөлийн орон тооны гишүүн Д.Даваа-Очир “Сонгон шалгаруулалт эцэслэж дууссаны дараа хэвлэлд мэдээлэл өгч болно. Наана нь мэдээлэл өгч янз бүрийн сенсаац, шуугиан дэгдээмээргүй байна” гэж хэлэв. Яагаад мэдээлэл өгвөл сенсаац, шуугиан дэгдэх ёстойг Д.Даваа-Очир гишүүн өөрөө ч тайлбарлаж чадахгүй байсан. Уг нь Төрийн албаны зөвлөл өмнөх дарга, гишүүдийн үед тун ч нээлттэй байгууллага байлаа. Мэдээлэл авахаар хандахад лав л “Сенсаац, шуугиан дэгдээмээргүй байна” гэсэн утгагүй шалтгаан хэлдэггүй байв. Тэр ч бүү хэл, сонгон шалгаруулалтыг газар дээрээс нь сурвалжлах боломж нээлттэй байсан юм. Харин одоо шинэчлэлийн гэх энэ Засгийн газрын үед болохоо больж. Харин ч бүр сенсаац дэгдээмээргүй байна гэх маягаар хандаж, мэдээллийг нууцалж, нуун дарагдуулж байна. Үүнийг тодорхой нэг хүнд тааруулж сонгон шалгаруулалт явуулж байгаагаа ил гаргахгүй гэсэн башир арга ч гэж хардаж болохоор. Хэрвээ сонгон шалгаруулалт үнэхээр шударга явагддаг бол түр орлон гүйцэтгэгчдээс хэд нь тэнцэж үлдэх  бол хэмээн сонирхол татаад буй юм.

Яамдын төрийн нарийн бичгийн даргад тавьж байгаа шаардлагад одоо түр орлож байгаа эрхмүүд нь хэрхэн нийцэж байгааг сонирхоорой.

УУЛ УУРХАЙН ЯАМ

Тавьж буй шаардлага:

  • Дээд боловсролтой байх
  • Хүнд болон хөнгөн үйлдвэрийн инженер, эдийн засагч, олон улсын харилцааны мэргэжилтэй
  • Төрийн албанд  таваас дээш жил ажилласан, удирдах албан тушаал эрхэлж байсан. Үйлдвэрлэл, эдийн засгийн болон гадаад харилцааны төв байгууллагад ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний дунд шатны мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний Word, Excel, Power Point программыг ажлын хэрэгцээнд ашиглах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл хүлээн авах, илгээх чадвартай

ОДОО ТҮР ОРЛОЖ БУЙ Р.ЖИГЖИД:
  • 1977-1980 онд МУИС-ийн физикийн анги
  • 1980-1985 онд Япон улсад Нэхмэлийн дээд сургууль
  • 1985-1989 онд Ноосон эдлэлийн Говь комбинатад инженер, үйлдвэр­лэлийн дарга, хэлтсийн дарга
  • 1989-1990 онд Төлөвлөгөө, эдийн засгийн хороонд гадаад харилцааны асуудал эрхэлсэн мэргэжилтэн
  • 1990-1996 онд Гадаад харил­цааны яамны Ази, Африкийн газарт нарийн бичгийн дарга, зөвлөх
  • 1996-2000 онд Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ-нд зөвлөх
  • 2000-2004 онд Гадаад хэр­гийн Яамны Ази, Америкийн газарт зөвлөх
  • 2004-2006 онд Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөх
  • 2006-2011 онд Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

Тавьж буй шаардлага:

  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Түүхч, эрх зүйч мэргэжилтэй
  • Төрийн албанд таваас дээш жил ажилласан, удирдах албан тушаал эрхэлж байсан
  • Орос хэлний ахисан анхан шатны мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний Word, Excel, Power Point программыг ажлын хэрэгцээнд ашиглах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл хүлээн авах, илгээх чадвартай

ОДОО ТҮР ОРЛОЖ БУЙ П.АЛТАНГЭРЭЛ:

  • 1984 онд МУИС-ийн Түүхийн анги
  • 1984-1985 онд Өвөрхангай аймгийн Богд сумын дунд сургуулийн багш
  • 1985-1987 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын хоёрдугаар сургуулийн эрхлэгч
  • 1986-1989 онд Дорнод аймгийн Орон нутгийг судлах музейн захирал
  • 1989-1992 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын зурга­дугаар сургуулийн захирал
  • 1992-1996 онд Дорнод аймгийн Хэрлэн сумын сургуулийн багш
  • 1996-2000 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын дарга
  • 2000-2005 онд “Аглут” компанийн захирал
  • 2005-2008 онд Дорнод аймгийн Ардчилсан намын дарга
  • 2008-2012 онд УИХ-ын гишүүн

ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ

Тавьж буй шаардлага:

  • Дээд боловсролтой, эдийн засагч, эрх зүйч,  математикч мэргэжилтэй
  • Төрийн албанд гурваас дээш жил ажилласан, үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт удирдах албан тушаал эрхэлж байсан
  • Англи, орос хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний Word, Excel, Power Point программыг ажлын хэрэгцээнд ашиглах, дотоод гадаад сүлжээ­нээс мэдээлэл хүлээн авах, илгээх чадвартай

ОДОО ТҮР ОРЛОЖ БУЙ Х.ЗОЛЖАРГАЛ:

  • 1988 онд Чехословак улсын Братислав хотын Коменс­кийн их сургуулийг математикч мэргэжлээр төгссөн
  • 1988-1991 онд Улсын микро процессорийн лабораторид эрдэм шинжилгээний ахлах ажилтан
  • 1991-1997 онд “Таван сум”, “Шинэст” компанийн захирал
  • 1997-1998 онд Хөдөлмөр нийгмийн хамгаалал улсын хяналтын газарт Мэдээлэл, гадаад харилцааны хэлтсийн дарга
  • 1999 оноос “Проимпорт” компанийн захирал, УЗ-ийн дарга
  • 2008-2012 онд ХХААХҮ-ийн дэд сайд

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ

Тавьж буй шаардлага:

  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Эрх зүйч, төлөвлөгөөний ба хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй
  • Төрийн албанд таваас дээш жил ажилласан, удирдах албан тушаал эрхэлж байсан
  • Орос хэлний дээд түвшний, англи хэлний ахисан анхан шатны мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний Word, Excel, Power Point программыг ажлын хэрэгцээнд ашиглах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл хүлээн авах, илгээх чадвартай


ОДОО ТҮР ОРЛОЖ БУЙ Д.ДЭЛГЭРЦОГТ:

  • 1978-1982 онд ЗХУ-ын Киев хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн
  • 1993-1997 онд Япон улсын Ёкохамагийн Үндэсний их сургуульд эдийн засгийн ухааны мастер цол хамгаалсан
  • 1982-1990 онд НААҮЯ-нд мэргэжилтэн
  • 1990-1993 онд Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1997-2005 онд Засгийн газ­рын ХЭГ-ын Стратегийн удирдлагын газрын дарга, ахлах референт
  • 2005-2007 онд Төрийн өм­чийн хороонд хэлтсийн дарга
  • 2007-2008 онд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд
  • 2008 оноос МҮАН-ын нарийн бичгийн дарга, Удирдах зөв­лөлийн гишүүн, Монголын Бүтээмж, чанарын удирдлагын төвийн захирал
  • Орос, англи, япон хэлтэй

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Тавьж буй шаардлага:

  • Доктор болон түү­нээс дээш зэрэгтэй
  • Хүний их эмч, нийг­мийн эрүүл мэнд, сэтгэл­зүйч. удир­­­да­хуйн ухааны мене­­­жер мэргэ­жилтэй
  • Төрийн албанд таваас дээш жил ажилласан, эрүүл мэндийн салбарт удирдах албан тушаал эрхэлж байсан. Төрийн өндөр албан тушаал хашсан, салбарын мэргэжлийн боловсон хүчнийг удирдан зохион байгуулах туршлагатай
  • Англи хэлний ахисан анхан шатны мэдлэгтэй, ком­пьютерийн өргөн хэрэг­лээний Word, Excel, Power Point прог­раммыг ажлын хэрэгцээнд ашиглах, дотоод гадаад сүлжээ­нээс мэдээлэл хүлээн авах, илгээх чадвартай


ОДОО ТҮР ОРЛОЖ БУЙ Ж.ХАТАНБААТАР:

  • 1978 онд Анагаах ухааны дунд сургууль
  • 1987 онд Анагаах ухааны дээд сургууль төгссөн
  • 1990 онд Зүрх судасны эмчийн нарийн мэргэжил эзэмшсэн
  • 1991 онд Их британи-Умард Ирландын Нэгдсэн вант улсын стентоны сургууль
  • 1992 онд БНЭУ-ын Дорно дахины Аюурведийн академи  
  • 1993-2001 онд Бомбей хот дахь Олон улсын оюун санааны хөгжлийн академи
  • 2000 онд БНЭУ-ын Удирдлага менежментийн сургууль дүүргэсэн
  • 2003 онд Сингапур улсад мэргэжил дээшлүүл­сэн
  • 1987-1989 онд Эх нялхсын эрдэм шинжилгээ­ний улсын нэгдсэн төвийн Клиникийн эрхлэгч
  • 1989 оноос Элэгний эмгэг эмчлэх монгол эмнэлгийн төвийн ерөнхий захирал
  • 1997-2000 онд Нийслэлийн Засаг даргын нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2004 онд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн зөвлөх
  • 2001-2004 онд Төрийн өмчийн хорооны гишүүн
  • 2004-2006 онд Байгаль орчны сайдын зөвлөх
  • 2008 оноос УАУ-ны Элэг судлалын клиник төвийн удирдах зөвлөлийн дарга
  • 2009 оноос УИХ-ын даргын нийгмийн бодлогын зөвлөх

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Тавьж буй шаардлага:

  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Эдийн засгийн удирдлага,  эрх  зүйч,  олон  улсын харилцааны мэргэжилтэй  
  • Төрийн албанд таваас дээш жил ажилласан, удирдах албан тушаал эрхэлж байсан, олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний дээд түвшний мэдлэгтэй байхын зэрэгцээ НҮБ-ын аль нэг хэлний дээд түвшний мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний Word, Excel, Power Point программыг ажлын хэрэг­цээнд ашиглах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл хүлээн авах, илгээх чадвартай

ОДОО ТҮР ОРЛОЖ БУЙ Г.ЦОГТСАЙХАН:

  • 1982 онд ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн
  • 1998 онд Австрали улсын Канберрагийн их сургуульд Бизнесийн удирдлагын мас­терийн зэрэг хамгаалсан
  • 1982-1985 онд Улсын төлөв­лөгөөний комист мэргэжилтэн
  • 1985-1990 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт референт
  • 1990-1991 онд Хөдөлмөрийн яамны дэд сайд
  • 1991-1993 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга
  • 1994 онд Удирд­лагын ака­демид тэнхимийн эрхлэгч
  • 1998-2005 онд НҮБ-ын Хөгж­лийн хөтөлбөрийн Бээжин дэх Суурин төлөөлөгчийн газарт хөтөлбөрийн захирал
  • 2005-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2009 оноос “Мон-Атом” ХХК-ийн захирал, дэд захирал
  • Англи, орос, хятад хэлтэй

ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ

Тавьж буй шаардлага:

  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй
  • Төрийн албанд таваас дээш жил ажилласан, удирдах албан тушаал эрхэлж байсан
  • Орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, ком­пьютерийн өргөн хэрэглээ­ний Word, Excel, Power Point прог­рам­мыг ажлын хэрэгцээнд ашиг­лах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл хүлээн авах, илгээх чадвартай

ОДОО ТҮР ОРЛОЖ БУЙ Б.ГАНЦЭЦЭГ:

  • 1985 онд Ленинград хотын СЭЗДС-ийг санхүү зээлийн эдийн засагч мэргэжлээр
  • 2005 онд ОХУ-ын Гаалийн академийн гаалийг менежерээр төгссөн
  • 1985-1993 онд Сүхбаатарын районы АДХГЗ-ны Санхүүгийн хэлтэст зааварлагч нябо,төсвийн мэргэжилтэн, ахлах байцаагч, тасгийн дарга
  • Чингэлтэй дүүргийн тат­варын хэлтсийн ерөнхий нябо бөгөөд бүртгэл хяналтын тасгийн дарга
  • 1993-2000 онд ХАА-н төв банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, хэлтсийн захирал, салбарын захирал
  • 2000-2011 онд Гаалийн бай­гууллагад гаалийн улсын ахлах байцаагч, салбарын эрх­лэгч, хэлт­сийн дарга, газрын орлогч дарга
  • 2011-2012 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга

САНГИЙН ЯАМ

Тавьж буй шаардлага:

  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл эрх зүйч мэргэжилтэй
  • Санхүү, эдийн засгийн төв байгууллагад таваас доошгүй жил ажилласан, төрийн албанд удирдах албан тушаал эрхэлж байсан
  • Англи, орос хэлний дунд түвшний мэдлэгтэй, ком­пью­терийн өргөн хэрэглээ­ний Word, Excel, Power Point прог­раммыг ажлын хэрэгцээнд ашиг­лах, дотоод гадаад сүлжээ­нээс мэдээлэл хүлээн авах, илгээх чадвартай


ОДОО ТҮР ОРЛОЖ БУЙ Х.ГАНЦОГТ:

  • СЭЗДС, Бизнесийн удирд­лага, эдийн засгийн чиглэлээр бакалавр
  • Австралийн Үндэсний их сургуульд бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлээр мастер хамгаалсан
  • 2000-2002 онд Сангийн яам, Төсвийн бодлогын газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн ажилтан
  • 2002-2004 онд Худалдан авах ажиллагааны зохицуулалтын газ­рын дарга
  • 2006-2007 онд Монгол дахь Мянганы сорилтын сангийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэн
  • 2007-2012 онд Сангийн яамны, Худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга

ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Тавьж буй шаардлага:

  • Удирдахуйн ухааны магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Эдийн засагч, эрх зүйч, багш мэргэжилтэй
  • Төрийн албанд таваас дээш жил ажилласан, удирдах албан тушаал эрхэлж байсан. Баг бүрдүүлэх хамт олныг чиглүүлэх туршлагатай
  • Англи хэлний дунд шатны мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний Word, Excel, Power Point программыг ажлын хэрэгцээнд ашиглах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл хүлээн авах, илгээх чадвартай


ОДОО ТҮР ОРЛОЖ БУЙ Б.БАТЗАЯА:

  • Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын бие хамгаалагч, туслах байсан
  • “Монголын Төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан
  • Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ

Тавьж буй шаардлага:

  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Эрх зүйч мэргэжилтэй
  • Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан, удирдах албан тушаал эрхэлж байсан
  • Англи хэлний дээд түвшний мэдлэгтэй, компьютерийн өр­гөн хэрэглээний Word, Excel, Power Point программыг ажлын хэрэгцээнд ашиглах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл хүлээн авах, илгээх чадвартай

ОДОО ТҮР ОРЛОЖ БУЙ Ж.БАЯРЦЭЦЭГ:

  • 1998 онд МУИС-ийн Хууль Зүйн сургууль
  • 2008 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуульд хуулийн магистрын зэрэг хамгаалсан
  • 1997-1998 онд УИХ-ын Тамгын газарт
  • 1998-2000 онд ЛЭОС ТББ, 2000 онд Нью иорк хотноо НҮБ-д дадлагажигч
  • 2000-2001 онд АНУ-ын Колумбын хуулийн сургуульд судлаач
  • 2001-2007 онд Нээлттэй нийгэм хүрээлэнд Хууль, засаг­лалын хөтөлбөрийн менежер
  • 2008 онд АНУ-ын Вашингтон хотноо Хэрэглэгчдийн холбоонд бодлогын судлаач
  • 2009-2010 онд Америкийн Баарын холбооны (American Bar Association) Монгол дахь төлөөлөгч
  • 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн асуу­дал хариуцсан шадар туслах, Ерөнхийлөгчийн хуулийн бод­логын зөвлөх

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН ЯАМ


Тавьж буй шаардлага:

  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Биологич, экологич, байгаль хамгааллын мэргэжилтэй
  • Төрийн албанд таваас дээш жил ажилласан, удирдах албан тушаал эрхэлж байсан
  • Англи, орос хэлний дунд түвшний мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэг­лээний Word, Excel, Power Point программыг ажлын хэрэгцээнд ашиглах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл хүлээн авах, илгээх чадвартай

ОДОО ТҮР ОРЛОЖ БУЙ Ж.БАТБОЛД:
  • 1985 онд МУИС-ийг био­логийн багш
  • 1998 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын менежер мэргэжлээр
  • 1988 онд ЗХУ-ын, Алма-Ата хотод, Дундад Азийн институт төгссөн
  • 1999 онд Япон улс, Хоккайдогийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн
  • 1985-1993 онд ГАХӨЭСГ (одоогийн Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төв)-т мэргэжилтэн, тасгийн эрхлэгч, эрдэм шинжилгээний салбарын эрхлэгч
  • 1993-1998 онд МУИС-ийн Биологийн факультетэд, багш, эрдэм шинжилгээний ажилтан
  • 1998-2001 онд Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төвийн захирал
  • 2001-2012 “Селена Трэвел” группийн ерөнхийлөгч
  • Англи, орос хэлтэй

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Тавьж буй шаардлага:

  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Эрх зүйч, төрийн захиргаа, инженер мэргэжилтэй
  • Төрийн албанд таваас дээш жил ажилласан, удирдах албан тушаал эрхэлж байсан
  • Англи, орос хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй, ком­пьютерийн өргөн хэрэглээ­ний Word, Excel, Power Point программыг ажлын хэрэгцээнд ашиглах, дотоод гадаад сүлжээ­нээс мэдээлэл хүлээн авах, илгээх чадвартай

ОДОО ТҮР ОРЛОЖ БУЙ  Ш.БУЛГА-ЭРДЭНЭ:

  • 1982-1989 Ерөнхий боловс­ролын 23 дугаар дунд сургууль
  • 1989-1992 Ерөнхий боловс­
  • 1997 онд Улаанбаатар их сургууль
  • 2004 онд “Билиг” дээд сургуулийг төгссөн
  • 2004 оноос өмнө хувийн хэвшилд ажилласан
  • 2004-2005 онд ЗТАЖЯ-ны ТЗУГ-ын орлогч дарга
  • 2005-2006 онд ИНЕГ-ын Гадаад харилцаа, хамтын ажил­лагааны хэлтсийн дарга
  • 2006-2008 онд НБУТ-ийн Мэргэж­лийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  • 2009-2010 онд ИНЕГ-ын Нисэх буудлын үйлчилгээ хариуц­сан дэд дарга
  • УИХ-ын 2012 оны сонгуулиар 23 дугаар тойргийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан
  • Орос, англи хэлтэй


БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

Тавьж буй шаардлага:

  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй
  • Төрийн албанд таваас дээш жил ажилласан, удирдах албан тушаал эрхэлж байсан
  • Англи хэлний дээд түвшний мэдлэгтэй компьютерийн өргөн хэрэглээний Word, Excel, Power Point программыг ажлын хэрэгцээнд ашиглах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл хүлээн авах, илгээх чадвартай

ОДОО ТҮР ОРЛОЖ БУЙ Р.ЭРДЭНЭБҮРЭН:

  • 1998 онд Анкарагийн их сургуулийн Хуулийн факультет
  • 1999 онд   МУИС-ийн Хууль зүйн сургууль
  • 2012 онд  Лондонд  Каплан Инт коллеж төгссөн
  • 2000-2002  онд УИХ-ын гишүүний туслах
  • 2002-2004  УИХ-ын гишүүний зөвлөх
  • 2004-2008 онд УИХ-ын гишүүн
  • 2008-2010 онд БОАЖЯ-ны сайдын зөвлөх
  • 2011 онд Ардчилсан намын даргын зөвлөх
  • Англи, турк хэлтэй

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Тавьж буй шаардлага:

  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Эдийн засагч, эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй
  • Эдийн засаг, эрх зүйн чиглэлээр таваас доошгүй жил ажилласан, төрийн албанд удир­дах албан тушаал эрхэлж байсан
  • Англи хэлний дунд түвшний, орос хэлний дээд түвшний мэдлэгтэй, компьютерийн өр­гөн хэрэглээний Word, Excel, Power Point программыг ажлын хэрэгцээнд ашиглах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл хүлээн авах, илгээх чадвартай

ОДОО ТҮР ОРЛОЖ БУЙ Б.ШИНЭБААТАР:

  • 1982 онд ЗХУ-д Киевийн Улсын их сургуулийг Олон улсын хуульч мэргэжлээр төгссөн
  • 1982-1987 онд “Комплекс импорт” нэгдэлд мэргэжилтэн
  • 1987-1988 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны Гэрээ эрхийн хэлтэст мэргэжилтэн
  • 1988-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны Гэрээ эрхийн хэлтэст  мэргэжилтэн
  • 1990-1991 онд Худалдаа, үйлдвэрийн яамны гэрээ эрхийн хэлтэст ахлах мэргэжилтэн
  • 1991-1992 онд Худалдаа, үйлдвэрийн яамны гэрээ эрхийн хэлтсийн дарга
  • 1992-1996 онд Монгол Улсаас Украйн улсад суугаа Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн атташе
  • 1996-2000 онд Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга
  • 2001-2012 онд “Магнай Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • Орос, англи хэлтэй

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

Тавьж буй шаардлага:

  • Цэргийн дээд боловсролтой  магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Цэргийн стратеги, оператив командын мэргэжилтэй. Эсвэл аюулгүй байдал, батлан хам­гаалахын дээд түвшний менеж­ментээр мэргэшсэн
  • Төрийн албанд таваас дээш жил ажилласан, удирдах албан тушаал эрхэлж байсан
  • Цэргийн стратегийн түвш­ний удирдлагад ажилласан


ОДОО ТҮР ОРЛОЖ БУЙ З.БОЛДБААТАР:

  • 1984 онд Польшид Цэргийн дээд сургууль
  • 1992 онд ЗХУ-д Цэргийн улс төрийн академи
  • 2000 онд ОХУ-д Зэвсэгт хүчний Жанжин штабын академи төгссөн
  • 1978-1979 онд Ардын армид алба хаасан
  • 1983-1985 онд Зэвсэгт хүчний 276 дугаар ангид салааны захирагч
  • 1985-1987 онд Зэвсэгт хүч­ний 107 дугаар ангид ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга
  • 1987-1988 онд Улаанбаатар гарнизоны 178 дугаар ангид улс төрийн хэлтсийн даргын туслах
  • 1988 онд БХЯ-нд зохион байгуулагч
  • 1993-1994 онд Зэвсэгт хүчний 126 дугаар нэгтгэлийн 205 дугаар ангийн захирагчийн сургалт эрхэлсэн орлогч
  • 1994-1996 онд БХЯ-ны Эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1996-1997 онд БХЯ-ны Тамгын хэлтсийн дарга
  • 1997-2000 онд БХЯ-нд газрын дарга
  • 2000-2004 онд БХИС-ийн БХЭШХ-гийн Батлан хамгаалах бодлого, судлалын төвийн дарга
  • 2004-2005 онд БХЭШХ-гийн захирал
  • 2005-2009 онд БХИС-ийн БХУА-ийн захирал
  • 2009 оны нэгдүгээр сараас Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн удирдлагын газрын дарга
  • 2009-2012 онд  Батлан хамгаалахын их сургуулийн захирал
  • Орос, англи, польш хэлтэй

ХҮН АМЫН ХӨГЖИЛ,  НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Тавьж буй шаардлага:

  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Эдийн засагч, эрүүл мэндийн  салбарын аль нэг чиглэлийн мэргэжилтэй.  Хүн ам, хөгжлийн асуудлаар мэргэшсэн
  • Төрийн албанд таваас дээш жил ажилласан, удирдах албан тушаал эрхэлж байсан
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний Word, Excel, Power Point программыг ажлын хэрэгцээнд ашиглах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл хүлээн авах, илгээх чадвартай

ОДОО ТҮР ОРЛОЖ БУЙ Б.ОТГОНЖАРГАЛ:
  • 1991 онд Монгол улсын Анагаах ухааны их сургууль төгссөн
  • 1997 онд Анагаах ухааны магистр хамгаалсан
  • 1994-1995 онд Монгол Улсын ядууралд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлүүд,  Дипломын дараах сургалтын дээд курсийг Каирын Хүн ам зүйн төвд хийсэн
  • 2011 оноос Удирд­лагын Академийн док­торан­т
  • 1991-1995 Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамны Нийгмийн халамжийн хэлтэст мэргэжилтэн
  • 1995-2002 онд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны Стратегийн төлөвлөлт,  нийгмийн хамгааллын бодлогын газарт ахлах мэргэжилтэн
  • 2002-2007 онд НХХЯ-ны Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөр төсөлд нийгмийн даатгал, нийгмийн халамжийн асуудал хариуцсан ажилтан
  • 2007-2009 онд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт Хамтын ажиллагааны газрын дарга
  • 2009-2010 онд Эрүүл мэндийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга
  • 2010 онд Монгол Улсын тэргүүн хатагтайн санаачлагаар бай­гуулагдсан “Итгэл хавдаргүй Монгол”  үндэсний сангийн гүйцэтгэх захирал
  • 2011-2012 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний  зөвлөх

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж